Чуулганы үр дүнг зөвшөөрөхийг уриаллаа

2020-01-22

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын ерөнхий сайд Файез Сарраж, Ливийн үндэсний зэвсэгт хүчний командлагч Халифа Хафтар нарыг Ливийн тухай хэлэлцсэн олон улсын чуулганы үр дүнг зөвшөөрөхийг уриалжээ. Түүний хэлснээр мөргөлдөөнд оролцогч талуудын нэг нь одоогоор олон нийтэд чуулганы үр дүнг дэмжиж байгаагаа илэрхийлээгүй байгаа аж.
Түүнээс гадна НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс Берлиний чуулганы үр дүнг батлах шийдвэрийг батлах эсэх нь хамаарна гэж нэмж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ үр дүнг батлуулна гэдэгт итгэж байна. Ингэснээр бусад алхам нь их чухал байж болно гэв. Берлинд энэ сарын 19-нд олон орны удирдагч, засаг, төрийн ерөнхийлөгч нар болон НҮБ,Европын холбоо, Африкийн холбоо, Арабын лигийн төлөөлөгч нар оролцсон чуулган болсон билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ