Итгэл үзүүлэх асуудлыг 24 цагт хэлэлцэх санал дэвшүүлэв

2020-01-22

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын сенатад ихэнх гишүүн нь сонгогдсон Бүгд найрамдах намын тэргүүн Митч Макконелл ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулах дүрмийг хэрэгжүүлэхийн тулд баталсан шийдвэрийг танилцуулжээ.Мөн талуудад энэ асуудлыг танилцуулахад 24 цагийн хугацаа өгөх, хоёр хэсэгт хувааж 12 цагийн дотор хэлэлцэх саналыг дэвшүүлжээ. Сенатын танхим дөрвөн хуудастай  энэ шийдвэрийг өчигдөр батлах ёстой байсан аж.Ингэснээр конгрессийн гишүүдэд Доналд Трампыг буруутгах ажлыг хариуцах боломжийг олгожээ. CBS  телевиз түүнийг яллах  болон АНУ-ын ерөнхийлөгчийг өмгөөлөх багт үндэслэлээ  хамгаалахад хоёр өдөр, Доналд Трампыг  баримтаа шилжүүлэхэд 12 цагийн хугацаа байгаа гэж мэдээлжээ.Харин баримтыг болон сенатын гишүүдээс ирсэн асуултууд ил болсны дараа гэрчүүдийг зарлахаар дуудах эсэхийг шийдвэрлэх талаар санал хураалт явуулах аж. Хэрэв сенатын танхимаас зөвшөөрвөл Төлөөлөгчдийн танхим, ерөнхийлөгч гэрчүүдийг дуудсан тохиолдолд тэд эхний ээлжинд бэлэн байх ёстой.Мэдэгдлийн дараа сенатын танхим ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлын дүрмийн дагуу ямар гэрч  мэдүүлэг өгөх эсэхийг шийдвэрлэнэ гэж баримтад бичсэнийг уншиж болох юм байна. Харин сенатын танхимын цөөнх болсон гишүүдтэй Ардчилсан намын тэргүүн Чак Шумер, Митч Макконеллийн саналыг шүүмжилснээс гадна энэ нь үндэсний эмгэнэл гэж дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.22  ЛХАГВА  № 14 (6239)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ