Ц.Нямдорж: Н.Номтойбаярынх хэрэг гэхээс илүү асуудал л байна лээ

2020-01-21

Т.САЙХАН

Халдашгүй байдлын дэд хорооны дарга, Хууль зүйн сайд Ц.Нямдорж Н.Номтойбаяр гишүүний асуудлаар  мэдээлэл өглөө. Тэрээр “Н.Номтойбаяр хүсэлт ирүүлсэн.   Энэ долоо хоногт энэ асуудал шийдэгдэнэ. Та нар битгий сандраад гүйгээд бай. Хойшлогдох эсэхийг Н.Номтойбаяр мэддэггүй . Ч.Улаан сайд хэзээ ирэхийг мэдэхгүй байна.  Прокурор нь нууц гэсэн бичиг ирүүлсэн байхад Н.Номтойбаярын асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй.  Прокурорын оруулж ирсэн бичигт Н.Номтойбаярыг сайд байхдаа хийж байсан ажлынх нь тухай, нөгөөх нь ордонд болсон Г.Батхүү агсны асуудалтай холбоотойгоор, гурав дахь нь хэвлэлээр баахан зүйл ярьчихсан шүү дээ. Ингээд гурван асуудал л байна билээ. Хэрэг гэх юм уу, Юу гэх юм бэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ