Д.Эрдэнэбат гишүүнийг намын дарга нь өмөөрөв

2020-01-20

Т.САЙХАН

Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс оролцсон. Бүрэлдэхүүнд  УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ. Тэгвэл УИХ-ын даргын айлчлал тойрсон албан ёсны мэдээлэл түгэхээс өмнө бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,  АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарын  “…Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдлаа. Энэ асуудлаар  өнөөдөр /01.20/ АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өгөх байсан ч өрөөндөө ороод алга болов.  Харин АН-ын дарга С.Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл өгсөн.  Тэрээр “Д.Эрдэнэбат гишүүн “сонирхож” казинод орсон гэж хэлсэн. Одоогоор тодорхой баримт алга. Юм сонирхох нь хувь гишүүний асуудал. Яг тоглосон нь нотлогдоогүй бол хариуцлага ярихад хэцүү. Би өглөө уулзахад ийм мэдээлэл өгсөн” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ