С.Эрдэнэ: Хотод мандатын тоог нэмэх ёстой

2020-01-20

Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргийг тогтоох  ёстой.  Тэгвэл эрх баригч намаас орон нутагт мандатын тоог нэмж, нийслэлээс хасахаар болсон тухай яригдаж байна.  Энэ асуудлаар  АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлжээ.   Шаардлагад ” Хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл хотод 35 мандат ногдохоор байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ” гэжээ.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ