Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал 28-ныг хүртэл хойшиллоо

2020-01-13

Т.САЙХАН

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн  анхан шатны шүүхэд өнөөдөр /01.13/  10.00 цагт эхэлсэн.  Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй. Мөн шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж буй юм.   Түүнчлэн Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ