М.Батмөнх: Жи-таймын хохирлыг барагдуулах  боломж бүрдсэн

2020-01-13

Б.ЛХАГВАДУЛАМ

Залилах гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс  Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Ятгах тусам нягтал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор тус аяныг сарын хугацаанд зохион байгуулах юм.

Энэ талаар ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу олны нэрлэж заншсан “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргийг дэлхий нийт олон жилийн өмнө зогсоосон. Гэвч манай улсын иргэд энэ төрлийн  мэдлэггүйгээсээ болж богино хугацаанд мөнгөө өсгөх, их хэмжээний мөнгийг амар хялбар аргаар олох  боломжтой гэж буруу ойлгосноор гэмт хэргийн хохирогч болохоос гадна хэргийн хариуцагчаар татагддаг. Залилах гэмт хэрэг нь харилцааны явцад үйлдэгддэг учраас иргэд гэмт хэргийн хохирогч болж байгаагаа  мэддэггүй. Ятгалгад өртөж итгэснээс хугацаа алддаг. Их хэмжээний ашиг олно гэж итгүүлээд байгаа мэдээллийг нягтлан шалгасан тохиолдолд энэ гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн  G-Time сүлжээний хэрэгт хохирсон 11300 орчим иргээний 1000 орчим иргэн  хариуцагчаар татагджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгөөр хохирол  барагдуулах талаар Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын байгуулагад хандаж журамд өөрчлөлт оруулах замаар хохирлыг шүүхээр шийдвэрлүүлж,  нөхөн төлүүлэх боломж бий болсон” гэв.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд цахим орчинд үйлдэгддсэн гэмт хэрэг 738 бүртгэгджээ. Үүний 610 нь цахим орчинд залилах гэмт хэрэг байгаагаас  272 хэргийг шүүхэд шилжүүлж, бусдыг нь мөрдөн шалгаж, прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ