Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Т.САЙХАН

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,  Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит  шагнал гардуулах ёслол өнөөдөр /01.13/ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын дарга  Г.Занданшатар “Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнах тухай” 07 тоот захирамжийг уншиж сонордуулав.

Энэ жилийн шагналыг  Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад гардуулахаар  шагнахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нь Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.

Энэ үеэр Ж.Амарсанаа “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага дор, зөвлөмжөөр нь олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд надад байнга зөвлөж, чиглүүлж ирсэн гэлээ.

Энэхүү шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл, профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар хүртэж байв.

Эх сурвалж:www.polit.mn  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ