Ё.Баатарбилэг: Драмын театрыг нураахгүй, шинэчлэнэ

2020-01-13

Т.САЙХАН

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт УДЭТ-ыг нураах тухай албан бичиг ирсэн гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл  энэ тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тайлбар өглөө.  Тэрээр “Миний байр суурь хэвээрээ байгаа. Тайван амгалан байж болно, УДЭТ-ыг нураахгүй. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. 2020 онд барилга болон тоног төхөөрөмж, тайз дэлгэцийг засах хоёр тэрбум төгрөг суулгасан. Энэ долоо хоногт Төв номын сангийн барилга, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилга, Улсын драмын эрдмийн театрт ажиллана. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна ” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ