Ц.Баярхүү: Монголчууд “Бумбын эрин” үзэл баримтлалд нэгдэх хэрэгтэй

2020-01-10

Ц.МАЖИГСҮРЭН

“Монголын их хөгжлийн холбоо”-ны тэргүүн Ц.Баярхүү өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д “Монголын хөгжлийн гажуудал”-ын талаар хийсэн 30 жилийн судалгааны тухай хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тэрээр “Монголын өр 30 тэрбум ам.долларт хүрч өрөндөө газар нутгаа худалдах л арга үлдээд байна. Иймд  монголчууд “Бумбын эрин”-ы үзэл баримтлалд нэгдэх хэрэгтэй”-г онцлов. Мөн “Монголын түүхэн дэх Бага хаадын бутрал өнөө цагт олон намуудын талцал, өрсөлдөөн болж хэлбэржээд байна. Төр солигдож өөр нэг нам гарч ирэхээр наад зах нь Үндсэн хууль өөрчлөгдөхөөс эхлээд асуудлууд урган гарч ирж байна. Би “Бумбын эрин” үзэл баримтлалын тухай удаан судалсан. Энэ бол ямар нэг шашин биш бөгөөд ард түмэн нэгэн зорилгоор оюун ухааны эрчим хүч дундуур явах эрин буюу тэнд бид өөрсдийн ирээдүй хойчийг үлдээж, оюун санааг нь зөв зүйлд бэлдэх хэрэгтэй гэсэн үг юм” хэмээн тэрээр хэлж байв. Энэ үзэл баримтлалд нэгдсэнээр монголчууд бид урт хугацааны үзэл баримтлалтай болж,ямар ч нам төрд гарч ирсэн энэхүү үзэл баримтлалаар  удирдуулах хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ