Трампын эрхийг хязгаарлах санал хураалт явуулна

2020-01-10

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын төлөө­лөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси  танхимын гишүүд энэ сарын 3-нд Ираны генерал Касем Сулейман амь үрэгдсэний дараа Вашингтон Тегераны хооронд хурцадсан зөрчилтэй холбогдуулан ерөнхийлөгч Доналд Трампын батлан хамгаалах салбарын  эрх мэдлийг хязгаарлах талаар санал хураалтыг явуулах болсноо мэдэгдсэн байна. Тэрээр “Өнөөдөр, АНУ-ын иргэдийн  аюулгүй байдлыг хадгалах үүргээ хүндэтгэхийн тулд төлөөлөгчдийн танхим  Ирантай холбоотой асуудалд ерөнхийлөгчийн зэвсэгт хүчний үйл ажиллагааг  хязгаарлах шийдвэр гаргана” гэж твиттертээ жиргэжээ.

Түүнээс гадна  өнгөрсөн сард Доналд Трампын эсрэг чиглэсэн улс төрийн шүүхийг зарласан бөгөөд гаргасан шийдвэрийг нь Дүрмийн хороогоор оруулсан гэж мэдэгдсэн юм. Харин энэ талаар өнөөдөр  хэлэлцэх үйл ажиллагааг  конгрессийн гишүүн Элисса Слоткин удирдах аж.

Нэнси Пелоси өнгөрсөн долоо хоногт  Иракт АНУ-ын явуулсан зэвсэгт хүчний ажиллагааг өдөөн хатгасан, хүч тэнцвэргүй Ираны зэвсэгт хүчний дээд албан тушаалтнуудын эсрэг чиглэсэн үйлдэл гэж дүгнэжээ. АНУ-ын Засгийн газар Конгресстой зөвлөлдөхгүйгээр энэ ажиллагааг явуулсан.Тиймээс энэ нь манай албаны гишүүдэд аюул учруулсан, гадаад албаныхан болон бусдад Ирантай зөрчил хурцдах эрсдэлтэй байдалд оруулсан гэж мэдэгдэлдээ дурдсан байна.Нэнси Пелосигийн Доналд Трамп түүнд АНУ-ын ард түмний  аюулгүй байдлыг хадгалах, Ирантай холбоотой зөрчлийг буруулж чадах, энэ бүс нутгийн аюулгүй байдлыг баталгаажуулахтай  холбоотой стратеги байхгүй болохыг тодорхой харууллаа гэж үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.10  БААСАН  № 6 (6231 )

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ