Шатахууны үнэ тогтворжуулах Hedge Fund гэрээ хийнэ

2020-01-08

С.САРУУЛ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээ байгуулах эрхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт олгосон байна. Эрсдлийн сан үүсгэснээр хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах юм.

Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байгаа бөгөөд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу УУЯ гадаад зах зээлийн бирж дээр ажилладаг Би Ди Өү интернэшнл ХХК-тай гэрээний төслийг бэлэн болгосон болно.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ