Төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ

2020-01-02

Б.ТУУЛ

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр төрөлхийн зүрхний гажигтай 14 монгол хүүхдийг БНХАУ-ын Өвөр Монголын хүүхдийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулжээ. Тэдний хагалгаа өнгөрсөн мягмар гарагт Хөх Хотын ардын эмнэлэгт болсон байна. Хагалгаанд шаардагдах зардлыг БНХАУ-ын Өвөр Монгол дахь Хятадын коммунист намын хороо “Нэг бүс-Нэг зам” санаачилгын сангаас гаргажээ.  БНХАУ-н Улаан загалмай нийгэмлэг ирэх зургаадугаар сар гэхэд Монгол Улсаас төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ