Даатгалаар үйлчлэх 13 спорт клубыг танилцуулж байна

2020-01-02

С.САРУУЛ
Иргэд эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубт үйлчлүүлэх боломжтой болоод жил гаруй болж байгаа ч хэрэгжилт удаашралтай байгаа юм.

Тэгвэл чанар, стандартын шаардлага хангасан 13 спорт клуб эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхээ Биеийн тамир спортын газраас авчээ. Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаараа фитнесс клубээс гадна бүх төрлийн спорт клубууд багтаж байгаа юм. Ингэснээр иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубуудад  үйлчлүүлэх боломжтой болох юм.   ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа хичээллэх юм. 2020 онд иргэдэд ЭМД-аар үйлчлэх спорт клубуудыг танилцуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ