Хоёр орны харилцааг таслахыг зорьж байгааг санууллаа

2019-12-05

Х.ОЮУНБОЛД

АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Цуй Тянькай хоёр орон худалдааны маргаанаа шийдвэрлэхийг хичээж байгаа энэ үеэр Вашингтонтой тогтоосон харилцааг нь таслахыг зорьж байгаа сөрөг хүчин байгааг санууллаа. Хоёр орны бизнес эрхлэгчдийн зөвлөлийн оройн зоогт оролцохдоо худалдааны маргааны улмаас талуудын харилцаа зөрчилдөж байгааг онцолсон байна. Гэхдээ энэ асуудлыг чиглүүлэх боломжтой гэв. Мөн бид  хатуу үг хэлж хоёр орны хооронд дэгдсэн худалдааны маргааныг ашиглахыг зорьсон, шинэ хүйтэн дайн, соёл иргэншлийн мөргөлдөөнийг баталгаажуулахыг шаардаж байгаа сөрөг хүчинтэй болгоомжтой байх хэрэгтэй  гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна АНУ, БНХАУ-ын компаниудыг талуудын хооронд хагарал бий болгох, дайсагналыг өргөжүүлэхийг зорьж байгаа хүчний эсрэг тэмцэхийг уриалсан аж. Цуй Тянькай Хонгконг, Шинжааны нөхцөл байдлын тухай хуурамч мэдээллийг шүүмжилсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ