Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

2019-12-05

Х.ОЮУНБОЛД

Европын холбоо дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Энэ холбооны тэргүүнүүд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг устгана гэж амлажээ. Түүнээс гадна энэ сарын 12, 13-нд Брюселль хотод болох  Европын холбооны чуулганы үеэр энэ талаар мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ  зорилгоо биелүүлэхийн тулд экологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, холбооныхоо эдийн засагт шууд өөрчлөлт хийнэ гэж амласан талаар “Блүүмберг” телевиз мэдээлжээ. Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Бидний зорилго бол 2050 онд  цаг агаарын хувьд төвийг сахисан тив болох юм. Тиймээс одооноос ажиллаж эхлэх хэрэгтэй. Энэ бол үе дамжин ирсэн зүйл учраас бид үүнийг туулж байна” гэж цаг уурын тухай хэлэлцсэн  НҮБ-ын  чуулганы үеэр мэдэгджээ. Түүнээс гадна Урсула фон дер Ляйен эрчим хүчний үйлдвэрлэлээс хөдөө аж ахуйн салбарт хохирол учруулж байгаа утаа ялгаруулалтыг шийдвэрлэх зорилгоо биелүүлэх цуврал арга хэмжээг авна гэж амласан байна. Европын комиссоос энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд компаниудад төрөөс олгож байгаа тусламжийн хязгаарлалтыг арилгах, олон нийтийн зээлийн дүрмийг шинэчлэх, илүү их хийн ялгаруулалтыг хяналттай орнуудын импортод торгууль ногдуулах гэсэн саналыг тавьсан аж. Европын гол компаниуд нүүрстөрөгчөөс ялгарах утааг бууруулахын тулд хүчээ дайчилж байгаа аж. Мөн зургадугаар сард Францын онгоц үйлдвэрлэгч “Эйрбус” компани 2050 онд  нүүрстөрөгчийн давхар ислээс ялгарах хийг тал хувиар бууруулна гэж амласан байна. Их Британийн “Easy Jet” нисэх онгоцны авиа компани  мод тарих, нарны эрчим хүчний төслийн тусламжтайгаар нүүрстөрөгчийн хийтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээ амлажээ. Энэ санаачлагад нь “Эйр Франц” компани нэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ