Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан гэж хэн бэ

2019-12-05

С.САРУУЛ

Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. Тэгвэл Б.Амарбаясгалангийн танилцуулгыг хүргэж байна.

-Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль

-1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар

– 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр

– 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна.

– Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.

– 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан

– 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш

-2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш,

– 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга

– 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ