Европын холбоо хүлэмжийн хийг бууруулахад триллион евро зарцуулахаа мэдэгдэв

2019-12-04

С.САРУУЛ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үүрэг хүлээсэн дэлхийн удирдагчдын  COP25 олон улсын хурал Испанид болж байна. Даваа гаригт эхэлсэн хуралд 30 орны удирдагч оролцож байгаагийн дотор Франц, Филиппин, Бангладешийн Ерөнхий сайд багтаж байгаа юм. Оролцогчид Парисын гэрээний үр нөлөөг дүгнэх юм. Европын холбооны ерөнхийлөгч Ursula von der Leyen хэлэхдээ “Ирэх арван жилд хүлэмжийн хийн ялгаралыг  сааруулахад  триллион евро зарцуулах хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа” гэв. Гэхдээ Хятад, Энэтхэг, Япон улсын төлөөлөгчид улс орны үндсэн үүрэг нь хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах гэдэг талаар санал хэлсэнгүй.

Дэлхийн улс орнуудын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа хүлэмжийн хийг бууруулахад Парисын гэрээний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх хэрэгтэйг холбооныхон онцоллоо. Зөвлөгөөний нээлтийн үеэр,  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Antonio Guterres “ Ганцхан арга зам байгаа нь дэлхийн дулаарлыг хамгийн доод тал нь цельсийн 1.5 хэмд барих нь  2050 он хүртэлх аж үйлдвэржилтийн угаарын хийг тэнцвэртэй байлгах юм” гэв. Тэрээр “Өнөөдөр л боломж бий. Маргааш гэж байхгүй” хэмээн зөвлөгөөнд оролцогчдод уриаллаа гэж nhk мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ