Хүннүгийн олдвор ухаж худалдах гэж байхад нь баривчилжээ

2019-12-03

С.САРУУЛ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухаж, эд зүйлээ зарах гэж байхад нь аймгийн цагдаагийн газраас илрүүлжээ.

Хэргийн болсон гэх газар нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй эртний барилга архитектурын, археологийн төрөл юм байна. Хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган улмаар худалдах зорилгоор хадгалсан байна. Сэжигтэн “З”-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрээс  баривчилжээ. Гэрт нь үзлэг хийж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан байна.

Мөн хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоосон бөгөөд үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ