Импортын 9.2 тонн алимнаас амьд хачиг илэрчээ   

2019-12-03

С.САРУУЛ

Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор импортолсон 9.2 тонн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, амьд шүлхий хачиг их хэмжээгээр илэрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн учраас устгалд оруулсан байна.

Мөн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ