Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

2019-12-03

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай АТГ-аас мэдэгджээ.  Түүнийг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа билээ.   Ч.Сайханбилэг мөрдөн байцаалтын шатанд хилийн чанадад эмчилгээ хийлгэхээр болж,  хүсэлтээ шүүхэд гаргасан.  Гэвч АТГ-аас дуудсан хугацаанд  хоёр ч удаа ирээгүй байна.  Тиймээс  оргон зайлсан гэдэг үндэслэлээр олон улсад эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгч  байна.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Рио Тинтоогийн хамгаалалтанд байгаа интерпол олохгүй нөгөө талаас хууоийхан өөрсдөө гаргаж явуулчихаад араас нь шоу хийж байна удахгүй С Баяр С Баярцогт нарыг эмчлүүлэхээр явуулна Ц Элбэгдорж угаасаа зугтаагаад явсан намайг хамгаалаарай гээд ОУын байгуулагыг царайчлаад явж байгаа 

Холбоотой мэдээ