1000 см3 хөдөлгүүртэй машин 100 мянган төгрөг төлнө

2019-12-02

С.САРУУЛ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” төслийг дэмжиж баталлаа. Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхлэх бөгөөд  автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр байх юм.  Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой гэж үзжээ.

1.000-2.000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100.000 төгрөг болж байгаа аж.  Энэ төрлийн багтаамжтай машин 250000 байгаа юм. Харин 4500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350000 төгрөг болж шинэчлэгдлээ. Нийслэлийн хэмжээнд 870 гаруй километр зам байдаг. Төлбөрийн нэмэгдлээр зам засварыг бүрэн хийнэ. Өөрөөр хэлбэл нөхөөс, гэрэлтүүлэг болон тэмдэг, тэмдэглэгээ, ус зайлуулах хоолойг бүрнээр нь засах боломжтойг албаныхан хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ