Зам ашигласны төлбөрийг “Candy”-ээр төлөх боломжтой

2019-12-02

С.САРУУЛ

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ Мобифинанс ББСБ-тай хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр авто зам ашиглалтын хураамжийг цахим мөнгө буюу candy-ээр төлөх боломж бүрдэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөгүй эсвэл банкны картаа гээсэн, орхисон тохиолдолд авто замын төлбөр авах цэгүүдэд байршуулсан QR кодыг CandyPay аппликейшнаар уншуулаад хураамжаа төлөх боломжтой. Улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгүүдэд зам ашигласны хураамж авах QR код байршуулах юм. Одоогоор  нийслэлийн ойр орчмын төлбөр авах цэгүүдэд QR код байршуулахад бэлэн болсон бөгөөд энэ сарын дунд үеэс эхлэн candy-ээ уншуулаад зам ашигласны төлбөрөө төлж эхлэх боломжтой болж байна.
Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ