Д.Эрдэнэбат: АН сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ

2019-12-02

Ч.ОЛДОХ

УИХ дахь АН-ын зөвлөл  Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцээд   холимог тогтолцоог дэмжсэн шийдвэр гаргасныг зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Тэрээр “Сонгуулийн тойргийг шинэчилж оруулсны дараа шилжилт хөдөлгөөнийг зогсоох зарчмын саналыг АН-аас  оруулна. Мөн тооллогыг цахимаар  явуулах саналтай байна. Одоогийн зарчмаар 50 хувийн давхар тооллого байгааг хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. Цахим сурталчилгааг бүрэн хаах нь зөв үү буруу юу гэдгийг бодолцох ёстой. Ямартай ч сонгуулийг шударга явуулна гэж бид харж байна. МАН-аас ярьж буй 50:26 гэсэн хувилбарын тухайд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 26 дээр улс нэг тойрог болно гэвэл жижиг намуудад харш юм. Парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй,  сонгодог парламентын зарчим. Тиймээс   АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал оруулсан ч   унасан. АН холимог тогтолцоог дэмжсэн  байр суурьтаа  хэвээр байгаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ