Цэцийн шинэ дарга Н.Чинбатын CV

2019-12-02

С.САРУУЛ

Үндсэн хуулийн цэцийн гишүүд өнөөдөр хуралдаж /2019.12.02/ цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ.

Хуульд зааснаар цэцийн даргыг сонгох саналыг нууцаар хураасан байна. Санал хураалтын дүнд Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн олонхийн санал авсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Намжилийн Чинбатыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Н.Чинбат нь

-Улсын дээд шүүхийн орлогч дарга

– Иргэний коллегийн дарга

– Улсын Их Хурлын даргын хуулийн зөвлөх,

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Оюуны өмчийн газрын дарга,

– Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байсан. 1998-2004 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан.

– Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Н.Чинбат нь 2017 онд цэцийн гишүүнээр дахин томилогдсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ