Гадаад дугаараас мессеж ирж байгааг анхаарууллаа

2019-12-02

С.САРУУЛ

Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд сугалаанд хожсон мэт мессежүүд гадаад улсын дугаараас ирж байгааг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхаарууллаа. Энэхүү мессеж нь ямар нэг сугалаат уралдаан биш бөгөөд залилан мэхлэх гэмт хэрэг юм.

Тиймээс таны утсанд гадаад дугаараас мессежийн мэдээлэл хүлээж авсан бол ямар нэг байдлаар холбоо барих шаардлагагүй. Мөн ямар ч тохиолдолд тэдэнд урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ