Эво Моралес хүний эрхийн комиссын саналыг дэмжив

2019-12-01

Х.ОЮУНБОЛД

Боливын ерөнхийлөгч асан одоо Мексикт орогнож байгаа Эво Моралес Америк хоорондын хүний эрхийн комиссын зүгээс эх оронд нь төрийн эргэлт гаргасан сөрөг хүчний Засгийн газрын үйлдсэн гэмт хэргийг судлах багийг байгуулах санааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Сөрөг хүчний Засгийн газрын үйлдсэн аллагыг судлах гадаадын багийг байгуулахыг дэмжиж байна. Мөн энэ судалгааг түргэвчлэх шаардлагатай. Учир нь Боливт байгаа үндэсний хүний эрхийг хамгаалах байгууллагуудад баталгаа гаргаж өгөх эрхтэй төр засаг энэ оронд алга” гэж твиттертээ бичжээ. Харин Америк хоорондын хүний эрхийн комиссын хүний эрхийг хамгаалагчид болон тэдний эрхийн талаар илтгэгч Франциско Хосе Эгигурен “CNN” телевизэд өгсөн ярилцлагадаа “Боливтой холбоотой энэ асуудлыг судлахын тулд комисс олон улсын болон салбар салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг бүрдүүлэх ёстой” гэж ярьсан байна. Мөн энэ баг нь Эво Моралесийг албан тушаалаасаа татгалзсаны дараа болсон хэрэг явдал, сонгуулийг цуцалсан шалтгаан болон сөрөг хүчний Засгийн газар үйлдсэн нь батлагдсан хоёр аллагын талаар сайн судлах ёстой гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ