Хойд туйлын Зөвлөлийн чуулганд В.Путиныг урьжээ

2019-12-01

Х.ОЮУНБОЛД

Хойд туйлын зөвлөлийг 2021 он хүртэл Исланд улс удирдахаар болсон. Тиймээс тэд ирэх жил хийхээр төлөвлөж байгаа байгууллагынхаа чуулганд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан гэж “Спутник” агентлагт мэдээлсэн байна. Манай байгууллага ирэх жил Хойд туйлын Зөвлөлийн чуулганыг Рейкьявик хотод хийхийг хүсч байна. Бид чуулганд оролцохыг урьсан хүсэлтээ Хойд туйлын Зөвлөлийн гишүүн орны тэргүүн нарт уламжилсан гэж мэдэгдсэн байна. Түүнээс Исланд улс, ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан талаар тавьсан асуултад “Мэдээж, би түүнийг урьсан гэдэгт итгэж байна” гэж хариулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ