Гоёл-2020: Д.Долгион загварын ертөнцөд цахиур хагалав 

2019-12-01

С.САРУУЛ

Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол ‘Гоёл’ наадам өчигдөр /2019.11.30/ шилдгүүдээ тодруулав. 32 дахь удаагийн ‘Гоёл-2020’ наадмын  отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорлоо.

“Гоёл 2020” наадмын тайзнаа топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай нар алхаж,  “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг үндэсний брэндүүд  шилдэг загваруудаа танилцуулав.

“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД

  • Тусгай шагнал “Алтжин” брэнд
  • Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
  • Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
  • Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
  • Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
  • Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
  • Үндэсний хувцасны Шилдэг дизайнер  “Эртний Монгол хийц” компани
  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
  • Шилдэг Фото модель Д.Халиун

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ