М.Мишиг: Ерөнхий сайдын сэлэм хий эргээд байна

2019-11-21

Б.Баяржавхлан

Зөрчлийн тухай хуулиар иргэдийг дөнгөлж байна. Энэ дөнгө улам хүндэрсээр, амьдралд нийцэхгүй, шийтгэл болж байгаа талаар иргэн М.Мишиг мэдээлэл хийлээ.   Тэрээр “Би УИХ болон Ерөнхий сайдад гурван асуудлыг шийдэж өгөхийг шаардсан. Зөрчлийн тухай хуулийг зөрчилд нь таарсан шийтгэл оногдуулдаг байя, тог цахилгаангүй айлуудыг тог цахилгаанд холбож өгөөч, нийслэлийн худалдаа үйлчилгээний журмыг баталж өгөөч гэж хүссэн. Гэвч одоо аль нь ч биелээгүй байна. Сонгино хайрхан дүүргийн 39 дүгээр хороонд тог цахилгаан, хаяг, бүртгэлгүй 40 гаруй айл байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар яаралтай тог цахилгаантай болгоно гэсэн. Гэвч одоо хүртэл биелээгүй байна.  Мөн Ерөнхий сайд  У.Хүрэлсүхтэй найман худалдаачний хамт худалдаа аж үйлдвэрийн журмыг баталж өгөөч гэсэн хүсэлттэй орж уулзсан. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх –“Албаны хүмүүс хариуг нь өг” гэсэн боловч мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Төр захиргааны ажил явагдахгүй байна. Ерөнхий сайдын сэлэм хий эргээд байна” гэсэн юм. Мөн тэрээр Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм бол энэ дөнгийг ард түмний нүдэн дээр шатаамаар байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ