ҮАБЗ-ийн “шахалтаар” Н.Баяртсайханыг чөлөөллөө

2019-11-21

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ.  Түүнийг  Монгол Улс Саарал жагсаалтад орсон асуудалд буруутгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь энэ юм.  Өмнө нь чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын бүлэг завсарлага аваад байв.   Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудалд ч бүлгийн гишүүд  хоёр хуваагдсан тухай мэдээлэл ч байсан.  Мөн  Н.Баяртсайхан өчигдрийг хүртэл чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгөөгүй байсан юм.  Тэгвэл  Монголбанкны ерөнхийлөгч  өчигдөр өргөдлөө өгөөд л өнөөдөр ажлаа өгчихлөө. Асуудал тун шуурхай шийдэгчихэв.   Өмнөх хурал дээр өмөөрөөд байсан гишүүд ч өнөөдөр юм дуугарсангүй.  Энэ нь  ҮАБЗ-ийн хуралдаанд  Н.Баяртсайханы асуудал орсонтой холбоотой бололтой.  Өнгөрсөн мягмар гаригт болсон ҮАБЗ-ийн хуралдаанд Н.Баяртсайханы асуудал орж, түүнийг ажлаа өгөхийг шаардсан нь ч үнэн юм байна.  Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “ҮАБЗ-ийн хаалттай хуралдаанаар Н.Баяртсайханы мэдээллийг сонссон.  Нэлээд дэлгэрэнгүй  ярилцсан. Эдийн засгийн өсөлтүүд, төсвийн алдагдал буурсан олон эерэг үзүүлэлт байгаа боловч саарал жагсаалтад орсон нь банк санхүүгийн байгууллагын хяналт шалгалттай холбоотой асуудал гэдгийг хэлсэн” гэлээ.   Энэхүү хуралдааны дараа л  Н.Баяртсайхан өргөдлөө өгч, өнөөдөр асуудал  л тун хурдан шийдэгдчихлээ.  ТэгэхээрҮАБЗ-ийн “шахалтаар” Н.Баяртсайханыг чөлөөлж байгаа нь үнэн бололтой.  Мөн өнөөдрийн чуулганаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ