Хамтын ажиллагаа чухал болохыг онцлов

2019-11-21

Х.ОЮУНБОЛД

НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хамтын ажиллагаа Евроазийн орнуудын амьдралыг сайжрахад тусална гэж НҮБ-ын  нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдсэн байна. Тэрээр “Би  хоёр байгууллага хүчээ нэгтгэж бүс нутгийн бүх түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр энэ орнуудын амьдралд нааштай хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна” хэмээн НҮБ, Шанхайн хамтын ажиллагаанд зориулсан үйл ажиллагааны үеэр хэлжээ. Ялангуяа, Антонио Гутерриш Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны төв Азийн бүс цаашид нарийн харилцаа тогтоож хамтран идэвхтэй ажиллана гэж найдаж байгаагаа онцлов. Түүнээс гадна НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай  алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, үүний эсрэг тэмцэх, алан хядах ажиллагаа үйлдэх жинхэнэ шалтгааныг устгахад хүчээ дайчлахыг дэмжиж ажиллана гэв. Тэрээр “Бид дэлхийн аюулгүй байдлыг хангахад их төвөгтэй нөхцөл байдалтай тулгараад байна. Тиймээс  алан хядах ажиллагаа, тив дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдааны хоорондын уялдаа холбооны талаар ойлголтоо сайжруулах хэрэгтэй байна” гэж санууллаа.Мөн Ирак, Сири гэсэн хүний наймаанд оролцдог байгууллагыг устгах нь гадаадын алан хядагчид, зэвсгийг шилжүүлэхийн эсрэг хийх тэмцэлд баримтлах гол асуудал болохыг онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ