АКАДЕМИЧ Б.ЧАДРААГИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОЛОО

2019-11-15

Ч.ОЛДОХ

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэртзүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Төрийншагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойд зориулан ШУАийн Физиктехнологийн хүрээлэнгээс  эрдэм шинжилгээний хуралзохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхимыг нээсэн юм. Ёслолд Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцов.

“Зах зээлийн шуурганд  шинжлэх ухааны салбарыг  авч үлдсэн гавьяатай”

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ёслолыг нээж  хэлсэн үгэндээ “ШУА-аас энэхүү ойг угтан олон ажлыг зохион байгуулж байна. Түүний нэг нь Б.Чадраа гуайн ажиллаж байсан, удирдаж байсан ФТХ-нд  нэрэмжит танхим, дурсгалын хөшөө  байрлууллаа. Б.Чадраа гуайн амьдрал,  үйл хэргийг  мэддэг хүмүүс өнөөдөр  энд цуглажээ. Гэсэн хэдий ч би өнөөдөр Б.Чадраа гуайн тухай зарим зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу.  Бид хамтарч ажиллаад 42 жил болж байна. 1977 онд Монгол Улсад ФТХ-ийн дэргэд  Сансар судлалын тасаг байгуулахад тэр тасагт би ирж, тэр цагаас хойш нэг байгууллагад хамтран ажилласан. Энэ хүний тухай, 80 жилийн ойн баримтат кино удахгүй гарна. Тэнд миний бие дэлгэрэнгүй дурсамж ярьсан байгаа. ШУА 1961 онд байгуулагдснаас хойш академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол Улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд  шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй авч дараагийн үетэй золгуулсан. Энэ бол  яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол Улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч судалгаа шинжилгээний ажлыг боломжийн хэрээр санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг байгаа. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын комиссын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах комиссын даргаар ажиллаж ирсэн. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан хүн.  Ийм эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж энэхүү  дурсгалын хөшөөг нээж байгаадаа баяртай байна” хэмээн онцлон  тэмдэглэв.

“Монголд сэргээгдэх эрчим хүчний суурийг тавьсан эрдэмтэн”

Б.Чадраа агсан 1939 онд Архангай аймгийн Тариатсумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарыннайм дахь хүү болон мэндэлсэн байдаг. 1963 ондЛомоносовын нэрэмжит Москвагийн Улсын ихсургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол УлсынШинжлэх ухааны академийн Байгалийн ухааныхүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлжФизик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийнбичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электронтехник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийнМонелүйлдвэрийн захирал, Улаанбаатарын Ихсургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гаднаШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийнЕрөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдонажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохионбайгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансарсудлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогынчиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийггадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэхухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээсцөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийганх олж ажигласан, их энергитэй сансрын эгэлбөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээрболон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохионбүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголынүндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчнынэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодынэрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ