АН зөвшилцлөөс гарч буйгаа мэдэгдэв

2019-11-14

Т.САЙХАН

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын санал унасан тул АН-ын гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа. МАН-ын бүлэг зөвшилцлөөсөө ухарлаа хэмээн үзсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулчих юмсан, засаглалын тэнцвэргүй байдлыг арилгачих юмсан гэсэн туйлын сонирхолтойгоор оролцсон. Харамсалтай нь, Үндсэн хуулийг хэлэлцэхдээ анхнаасаа журмын тухай хуулиа зөрчөөд хэлэлцсэн. Аль нам Үндсэн хуулийг өөрчилсөн автор болох нь гол биш. Монголын хөгжил, улс төрд үүссэн бэрхшээлийг зөв голдрилд нь оруулахын төлөө бүх чадлаараа хичээж ажиллалаа.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад улс төрийн намуудын соёл, харилцан итгэлцэл, зөвшилцөл маш чухал байсан. Хэдийгээр нэг нам 64 товчлууртай байж болох ч Үндсэн хууль бол бүх ард түмний гэрээ учраас бүгдийг эрх ашиг туссан байх ёстой. Харамсалтай нь, долдугаар сараас эхэлж хэлэлцсэн Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт нийцэж чадсангүй. УИХ-д суудалтай намууд хүртэл зөвшилцлөөсөө эцсийн мөчид ухарч байгаад харамсч байна. Бидний тавьсан гурван санал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн амин чухал заалтууд байсан” гэлээ. Ийнхүү АН-ынхан  Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарч буйгаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ