Ч.Мэндсайхан: АН-ын залуус 100 саяын азтан нэвтрүүлэг хайгаад явж байна

2019-11-14

 Б.БАЯРЖАВХЛАН

Сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа мөнгө төлдөг тогтолцоо сүүлийн жилүүдэд бий болсон. Түүнээс үүдэн өнөөгийн төрийн ялзрал завхрал бий болсон гэж  Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/  намынхан үзэж байна. Иймд  эх оронч, мэдлэг боловсролтой залуус МАН болон АН-аас татгалзаж, тус намыг байгуулан ажиллаж байгаа . 2020 онд  монголчууд  сонгуулийн хувьсал хийх  ёстой хэмээн ШИНЭ намын залуус  мэдэгдэв. Мөн эх оронч, мэдлэг боловсролтой залуусыг өөрийн намд нэгдэхийг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр  ШИНЭ  намын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Мэндсайхан “2020 оны сонгуульд би С.Эрдэнэ даргатай хамт АН-аас сонгуульд нэр дэвшиж таарна. Нэр дэвшихээр АН-аас Ч.Мэндсайхан бол АН-ын гишүүн мөн гэсэн бичгийг сонгуулийн хороонд нь өгдөг. Тэгэхээр сонгуулийн хороо нь миний нэрийг нь хасч сонгуулиа явуулдаг. Энэ асуудал нь шүүхээр явж асуудал нь шийдэгдэхэд аль хэдийн төрийн үйл ажиллагаанд би хэрэггүй болсон байдаг. Иймээс 2020 онд аль ч нам ёс зүйтэй, хуулиа дээдэлж сонгуульд оролцдог байя гэж уриалмаар байна” гэлээ.Тэгвэл ХУД-ийн Засаг даргын орлогч Э.Түвшин “ХУД-ийн Иргэдийн хуралд Шинэ намын албан ёсны  зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Энд 2016 онд ХУД болон АН-аас бие даан нэр дэвшсэн залуус ажиллаж байгаа. Эрдэм мэдлэгтэй,  улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуусыг нэгдэхийг уриалж байна” гэв.

Өнгөрсөн бямба гаригт АН-ын Үндэсний бодлогын хурлаар АН-аас УИХ-д нэр дэвшихээр болсон залуус 100 сая төгрөгийг намдаа  тушаана гэсэн байна. Гэтэл улс төрийн намын тухай хуульд намын санхүү төсөв, хандив, татвараас бүрдэнэ гэсэн байдаг.  Төрийн эрхийг худалдаж авдаг, мөнгөтэй хүнд үйлчилж, эрдэм боловсролтой залуусыг дарж байна. Үүнээс болж Ардчилсан намын залуус 100 саяын азтан нэвтрүүлэг хайгаад явж байна хэмээн ШИНЭ намынхан шүүмжлэв.  Тиймээс Монголын эх оронч шударга залуусыг намдаа  орж ажиллахыг уриалж, цаашид ч уулзалт, цуглаан зохион байгуулна гэлээ. Мөн    АН-ын доторх хууль бус зүйлсээс үүдэн  зарим залуус  намаасаа татгалзаж ШИНЭ намд  нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ