Итали сурагчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээл орох шийдвэр гаргав

2019-11-14

С.САРУУЛ

Италийн Засгийн газраас дараа жилийн намраас эхлэн сурагчдад уур амьсгалын өөрчлөлтийн талаар тусгайлсан хичээл орох шийдвэр гаргалаа. Тус улсын боловсролын сайд өнгөрсөн Мягмар гаригт болсон Ромын бага хурлаар энэ талаар мэдэгдсэн байна. Ингэснээр ахлах сургуулийн сурагчдад уур амьсгалын талаарх анхан шатны мэдлэгийг олгож эхлэх юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд хүүхдийг бага наснаас нь бэлтгэж жилд хамгийн багадаа 33 цагийн хичээл орох шаардлагатай гэж үзжээ. Сурагчид байгаль орчныг хамгаалахад суралцах нь эдийн засгийн өсөлтийг хадгалах юм.

Боловсролын сайд “Ард түмний байгаль орчныг хамгаалах боловсролыг  дээшлүүлэх нэг хэлбэр бол уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг юм. Итали улс анхдагч байх болно” хэмээжээ.

Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа эрдэмтдийнхээ дэмжлэгийг авч, нэгдүгээр сараас эхлэн багш нарыг сургалтад хамруулахаар болжээ. Итали улс дэлхийн дулаарлыг зогсоохын тулд шийдвэртэй алхам хийхгүй бол далайн ус нэмэгдсэнээс Венецид далайн түрлэг болох асуудал сэтгэл зовоож байна.

Дэлхийн дулаарал улам нэмэгдэж байгаа талаар 16 настай Грета Тунберг олон нийтийг хамарсан уриалга гаргасныг дэлхийн даяар залуучууд дэмжиж байгаа талаар nhk мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ