Д.Одбаярт эрүү хэрэг үүсгэхээс татгалзаж, долоон сая вонын торгууль ногдуулжээ

2019-11-13

Т.САЙХАН

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр торгууль оноож, хилийн хоригийг нь цуцлах болсон тухай Өмнөд Солонгосын прокурорын газар өнөөдөр /11.13/ мэдээллээ. Торгуулийн хэмжээ долоон сая вон буюу 6000 ам.доллар байх юм.  Инчеон хотын прокурорын газраас гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна.  Тэрээр хэрэг үйлдэх үедээ согтуу байснаас юу болсныг санахгүй байгаагаа мэдүүлж байжээ. Мөн Korean Air компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгасан юм. Монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ