Б.Батзориг нарын долоон хүнийг 18-нд шүүнэ

2019-11-12

Т.САЙХАН

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн билээ.  Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /11.11/  товлосон ч яллагдагчаар татагдсан хүмүүсийн өмгөөлөгчид нь  хойшлуулах хүсэлт тавьжээ.  Ингэснээр урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 18-ны өдөр  хийхээр шүүхээс товлоод байна.

Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ