ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт холбогдох хэргийг ирэх баасан гаригт шийднэ

2019-11-12

Т.САЙХАН

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хэргийг БНСУ-ын хуулийн байгууллагаас энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэх юм байна.  Түүнд тавьсан хилийн хориг баасан гаригт /11.15/ дуусах бөгөөд хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулна гэж мэдэгдсэн.  Мөн торгуулийн арга хэмжээ авах талаар ч яригдаж эхэлжээ.   Харин Д.Одбаяртай хамт явсан А-г БНСУ-д ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа ба Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллаж байгаа юм. Мөн Инчеоны цагдаагийн газраас А-г эрэн сурвалжлуулахаар Интерполд хүсэлт гаргаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ