ЖДҮ-гийн мөнгөө хадгаламжид байршуулсан найман компанийн нэрийг зарлав

2019-11-11

Т.САЙХАН

АТГ-аас өнөөдөр /11.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү “ УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. Үүнд ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн.  Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байгаа. ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байгаа гэлээ.   Нэр бүхий найман компанийн тухайд

  • “Уран Сэлэнгэ” ХХК
  • “Цагийн эрч” ХХК
  • “Грийн тауэр” ХХК
  • “Намжсод” ХХК
  • “Цамбагарав трейд” ХХК
  • “Эс Эл Эм И” ХХК
  • “Жигүүрт хөсөг” ХХК
  • “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн  ААН өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ