АЛБА-гийн гишүүн орнууд Эво Моралесийг дэмжиж байна

2019-11-11

Х.ОЮУНБОЛД

Манай Америкийн нэрийн төлөө Боливарийн холбооны  гишүүн орнууд (АЛБА)  тус улсын хотуудад гарсан цагдаагийнхны үймээн хөдөлгөөний улмаас  Боливийн ерөнхийлөгч Эво Моралесийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Боливт төрийн эргэлт  хийхийг оролдсон үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгджээ.  Вене­суэлиэс мэдээлснээр энэ холбооны гишүүн орнууд тус орны радикал хүчний бүлгүүд Боливийн Засгийн газрын үндсэн хуулийг үл тоомсорлон, хохирол учруулахыг зорьж байгаа энэ үеэр Боливийн байгууллагуудыг дэмжиж байна гэж бичсэн байна. Түүнээс гадна улс төрийн холбооноос үүнийг нь хүчир­хийлэл дагуулсан үйлдэл, радикал хүчний удирдагчдыг  Боливийн үндэсний цагдаагийнхан болон зэвсэгт хүчнийхнийг Эво Моралесийн Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан гэж буруушаасан байна. Харин ерөнхийлөгч Эво Моралес  Боливийн  хотуудад гарсан цагдаагийнхны эсэргүүцлийн дараа төрийн эргэлт хийхийг оролдсон гэж мэдэгджээ. Засгийн газраа эсэргүүцсэн үймээн дэгдсэн энэ орны Гадаад яамнаас сөрөг хүч­ний­хэн гүйцэтгэх засаглалын төв байрыг эзлэх зорилготой төлөвлөгөөг эрчим­жүүлж байна гэж зарласан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.11  ДАВАА  №223  (6190)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ