Таван улсад суух Элчин сайдыг томиллоо

2019-11-08

С.САРУУЛ

Чуулганаар элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Дуламсүрэнгийн Даваа, Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр,  Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Түвдэндоржийн Жанабазарыг НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор нэр дэвшсэн Воршиловын Энхболдыг дэмжлдээ.

 Элчин сайд нарын томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал хүнд байна. Ялангуяа мансууруулах бодис, хар тамхитай холбоотой асуудалд манайхан холбогдох болсон. Энэ асуудал дээр гадаадад суугаа манай Элчин сайдуудын үүрэг хариуцлага хангалтгүй байна.

Тэрдундаа ОХУ-д суух Элчин сайд өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Элчин сайд гэдэг эрх ямба эдлэх гэж явдаггүй гэдгийг ухамсарлаж ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ажил хүлээлцдэг жишиг манайд алга. Элчин сайдуудыг томилохдоо эгүүлэн татагдаж байгаа хүмүүсийг огт ярихгүй байна. Зөвхөн томилогдож байгааг нь л чуулганд оруулж ирдэг. Эгүүлэн татагдаж байгаа хүмүүсийг ийм үр дүнтэй ажилласан, ийм алдаа дутагдал гаргасан гэдгийг яагаад ярьдаггүй юм бэ. Зөвхөн Элчин сайдууд дээр ч бий Засгийн газарт ч гэсэн энэ зүйл дутагдалтай байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-НҮБ-д суух Элчин сайд маш чухал. НҮБ-д дэлхийн геополитик, эдийн засагтай холбоотой чухал асуудал яригддаг. Тиймээс олон талт ажиллагаа, худалдааны асуудалд мэргэжсэн хүн томилох нь чухал гэдэг асуудал яригдаж байсан. В.Энхболд гэдэг хүн энэ талд туршлагатай, чадвартай учир хариуцлагатай ажиллана гэж найдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ