“Эрдэнэт”-ийн олон сая доллар “Азаргын гол чонот”-оор дамжиж оффшорт гардаг байжээ

2019-11-08

Б.ДАМДИН-ОЧИР

“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар  оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын байгууллагууд мөрдлөг явуулж байгаа билээ.

Уг хэрэгт холбогдуулж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж хорьсон. Мөн Б.Отгонбаатарын дүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийн ажилтай Б-г баривчилсан байна.

“Азаргын гол чонот” компани нь дээрх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т шаардлагатай барааны дийлэнхийг дангаараа нийлүүлж ирсэн байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын хамт байгуулсан  “Юнайтедфрэндс групп”, “Тэдмэнт групп” /ГХО/ гэсэн хэд хэдэн компанийг энэ үйл ажиллагаандаа оролцуулдаг байжээ. Үүнийг мөрдлөгийн явцад тогтоогоод байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.8  БААСАН  №222  (6189)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  •  цагдаагийн хэдэн хурандаа УИХ -н гишүүн асан Ц Оюунгэрэл Х Тэмүүжин Р Нарангэрэлийн хүү Н Оргил Д Дорлигжав Ч Бямбаа гэх мэт нөхдүүд бас холбогдох байхаа 

Холбоотой мэдээ