Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

2019-11-07

Т.САЙХАН

БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг  цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж,   хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай  саатуулаад байна.  Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын Төрийн өндөр албан тушаалтнуудтай хамсан,  БНСУ-ын  иргэнийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, түүнчлэн 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700. 000 ам.доллар нэхэж авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.   Саяхан буюу өнгөрсөн есдүгээр сарын 11-нд тэдэнд мөнгөө залилуулсан БНСУ-ын иргэн Ү Тэк Гуан Монгол Улсад ирж, манай хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг өгсөнтэй  холбоотойгоор энэ хэрэг ийнхүү дахин сөхөгдөж буй бололтой.  БНСУ-ын иргэн Ү Тэк Гуаны өмгөөлөгч К.Манлай саяхан “Миний үйлчлүүлэгч  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнуудад хандаж өргөдөл гаргасан. Түүндээ гурван сая ам.доллароо төрийн өндөр албан тушаалтнуудад залилуулсан талаараа дурдсан байгаа. Яагаад ингэж оройтуулж өргөдөл гаргасан бэ гэхээр Монгол Улсад цаг эргэж, хэрэг нааштай шийдэгдэх боломжтой боллоо. Өмнө нь өргөдөл өгөхөд огт шийдэгдэж байгаагүй хэмээн тайлбарласан” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • МАН-ны гишүүд бүгд худалч,хулгайч, мөнгө идэгч хүүлэгч нар юм байна шүү дээ. Бөгс илэх нь хувь хүний эрх, харин хариуцсан албан газрынхаа санхүүг хоосолж идэж байдаг нь хувь хүн гэхээсээ гадна МАН намын бодлого зорилт байдаг бололтой. юм  Тиймгүй бол хариуцлага алдсан хүмүүстээ ял тооцоод, ,шүүмжлээд, алдааг нь засах арга хэмжээ авмаар юм. Намынхаа бодлогыг хэрэгжүүлж байгаа учраас ямарч шүүмж хэлж , арга хэмжээ авдаггүй юм байна шүү

  • ТӨРийн нэр барьсан МАН, АН ын луйварчидтай хатуухан тэмцэл хийхгүй бол асуудал бүр хүндэрч байна. ЮУ гэсэн үг вэ? ерөнхийлөгч, ЕТГдарга нар луйвар хийсэн байна. АЛБАН тушаалаа ашиглан луйвар хийгчид хуулийнханд найдаж байсан уу?

Холбоотой мэдээ