ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг арав хоног хилээр гарахыг хоригложээ

2019-11-07

Т.САЙХАН

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт ҮХЦ-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилж өнгөрсөн шөнө /11.07/ 01.00 цагийн орчимд дуусчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.   Цагдаагийн газраас түүнийг 10 хоног БНСУ-аас гарахыг хориглож, үргэлжлүүлэн шалгах шийдвэр гаргажээ.

Д.Одбаяр болон А нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол А нь  өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч бэлгийн дарамт учруулсан гэгдэж байгаа юм. Мөн Д.Одбаяр нь тухайн үед шаардлага тавьсан нисэх байгийн ажилтныг хана руу түлхэж, орчуулга хийхээр ирсэн KAL-ын ажилтан монголын иргэн Б-г “Намайг ҮХЦ-ийн дарга гэдгийг мэдэх үү. Шууд орчуулаадах. Чи хаана амьдардаг юм. Би чамайг монголд очоод зүгээр өнгөрөөхгүй” гэх мэтээр сүрдүүлсэн гэсэн мэдээллүүд байна.

Түүнтэй хамт явсан А-ийн хувьд баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлнэ гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ