Засгийн газраа шүүмжилсэн идэвхтэнийг суллахыг хүсэв

2019-11-07

Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллага өчигдөр Вьетнамын шүүхээс фэйсбүүк цахим хуудастаа Засгийн газраа шүүмжилсний улмаас зургаан жил хоригдох ял сонссон идэвхтэн Нгуен Гок Анийг суллахыг хүсчээ. Энэ байгууллага гаргасан мэдэгдэлдээ энэ үйлдэл нь түүний хүсэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна хэмээн буруушаасан байна. Тиймээс эрх баригчид шийдвэрээ цуцалж, түүнийг эрт суллах ёстой гэв.Нгуен Гок Ань нь үзэл бодлоо цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлсний улмаас Засгийн газраа эсэргүүцсэн хэргээр хоригдож байгаа улс төрчдөд хамрагдана гэж  Азийн Хүний эрхийг хамгаалах байгууллагын захирал Жон Сиффон мэдэгджээ. Тэрээр “Вьетнамын Засгийн газар гэмт хэрэг гэж үзэж байгаа тохиолдолд хэрэгжүүлэхээр бэлдсэн платформыг ашиглана гэж бодож байна” гэж онцолсон байна. Цагдаагийнхан Нгуенийг өнгөрсөн жилийн наймдугаар сард  Вьетнамын Засгийн газрын эсрэг ухуулга сурталчилгаа,бүтээгдэхүүнийг тараасан гэсэн шалтгаанаар баривчилжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сар Венче мужийн шүүхээс зургаан жилийн ял оноосон байна. Харин түүнийг суллах асуудлыг  Хо Ши Мин хотын шүүхээр шийдвэрлэх аж.Төрийн хэвлэл мэдээлэлд Нгуен Гок Анийн тараасан мэдээллийг  Засгийн газрыг эсэргүүцсэн материал гэж бичжээ. Мөн түүний  намынхан хүмүүсийг эсэргүүцлийн жагсаал хийлгэх аргыг хайж байна гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.7  ПҮРЭВ  №221  (6188)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ