Чингис хааны онгоныг хамгаалалтад авах ёстой гэв

2019-10-31

Б.НАМУУНТАМИР

“Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Хүрэлбаатар Чингис хааны нэр, онгоныг улстөрийн  зарим албан тушаалтнууд  ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгох гэж буйг эсэргүүцэн мэдээлэл хийсэн юм.

Тэрээр хэлэхдээ “Монголын ард түмний бахархал болсон Чингис хааны шарилыг эрэн хайх эрмэлзэл газар авч гаднынхантай нийлж ашиг хонжоо, нэр төр олох гэсэн шуналтнууд олширч байна. Чингис хааны онгон бол улс орны аюулгүй байдалд онц чухал нөлөөтэй. Үүнийг нам эвсэл, хэсэг бүлэг луйварчдын идэш болгож хэрхэвч болохгүй. УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Оюунхорол, архетектурч гэх Отгонбаатар нар их хааны онгоныг олсон мэтээр иргэдэд буруу ташаа мэдээлэл тарааж, онгонд их хэмжээний эрдэнэс, үнэт зүйл байгаа, онгоныг эрж хайж, ухах гэсэн гадаад, дотоодын хүмүүсийн шуналыг хөдөлгөж, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулаад байна.

Газар дор олон зууныг элээсэн их хааны онгонг ухаж болохгүй, онгон дагшин зүйлүүдэд гар хүрэхийг нь зогсоож, хүн төрөлхтний бахархал болсон шүтээнийг онгон чигээр нь дархлан хориотой бүс тогтоож, төр хяналтандаа аваасай гэж хүсч байна. Чингис хааны онгоныг хэд хэдэн удаа сэвтээж, ухах гэж оролдсон байсан. Үүнийг би Ерөнхийлөгч Х.Баттулгад санал хүргүүлсэн боловч хариу ирээгүй” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • солиотой хог чинь юу яриад байгаа юм бэ?! Тэгээд тэр онгоныг нь олчихсон юм уу?! Энэ мэтмйн молионууд олширчээ?!

Холбоотой мэдээ