Н.Золжаргалыг шүүх хурал хойшиллоо

2019-10-28

Т.САЙХАН

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.  Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  энэ сарын 14-ний өдөр болж,  шүүх хурал өнөөдөр /10.28/ товлогдсон байдаг.  Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан шийдвэр гаргалаа.  Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж байгаа.   Мөн  Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ