Диана гүнжтэй холбоотой нууцыг дэлгэв

2019-10-05

Х.ОЮУНБОЛД

Дуучин Элтон Жон саяхан өөрийнхөө амьдралыг өгүүлсэн номоо гаргасан. Тэрээр номондоо Диана гүнжээс болж жүжигчин Ричард Гир, Сильвестер Сталлоне нар муудалцсан тухай бичсэн байна. Элтон Жон 1980 оны эхээр “Лондон дахь гэртээ  олны танил хүмүүс оролцсон оройн зоогт дарга нь байсан Дисней Жефрей Катзенбергийг эхнэртэй нь урьсан аж. Энэ үеэр ханхүү Карлосоос салсан байсан Диана гүнж ирсэн байна. Эхлээд Ричард Гир, Диана нар их дотно байх шиг санагдсан гэж дурсамжийн номондоо бичжээ. Ричард Гир ч гэсэн Синди Кроуфордоос салчихсан байсан. Тэд тэр орой зуухны өмнө суугаад ярилцаж байсан. Гэхдээ тэднийг хоорондоо ийм дотно харилцаатай  байгаад бүгд баярлахгүй байх шиг санагдсан. Сильвестер Сталлонегийн тэдэн рүү  дурамжхан харж байснаас үзвэл гүнж, жүжигчин хоёр дотно байсан нь түүнд таалагдаагүй байх  гэж ярьжээ. Сильвестер Сталлоне Диана гүнжтэй уулзахаар ирсэн гэж бодож байна. Гэвч тэр орой  төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн байх. Оройн зоогийн үеэр Ричард Гир, Сильвестер Сталлоне нар харагдаагүй. Тиймээс Элтон Жон, Давид Фурнишээс  тэднийг хайхыг гуйжээ. Тэрээр эргэж ирээд тэднийг маргалдаж байна  гэж хэлсэн байна. Элтон Жоны бичснээр хоёр жүжигчин хонгилд  Диана гүнжтэй холбоотой маргаанаа шийдвэрлэх гэж байсан бололтой. Харин оройн хоолны дараа Ричард Гир, Диана нар галын хажууд  сууж, Сильвестер Сталлоне гэртээ харихаар шийдсэн байсан гэв. Энэ маргаан болж байх үеэр Диана гүнж их тайван байсан. Магадгүй юу болсныг анзаараагүй байх. Эсвэл үргэлж ийм зүйл болдог учраас дасчихсан байх гэж  дуучин бичсэн байна.

Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25

№212 (6179

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ