Галын улмаас 50 настай иргэн нас баржээ

2019-10-22

Б.ДОЛЖИН

Баянзүрх дүүргийн 27 дугаар  хороонд гэрт гал гарсны улмаас 50 настай иргэн түлэгдэж нас баржээ. Тодруулбал, “Таван ханатай гэр шатаж байна гэсэн” дуудлагыг 10.21-ний өдрийн 17:12 цагт хүлээн авч, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн  найман алба хаагч,  хоёр автомашинтай  17:19 цагт очиж 15 минутад галыг унтраажээ.  Харамсалтай нь галын үеэр 50 настай иргэн Д нь түлэгдэж нас барсан байсан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн  хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Жилд дунджаар 3400 орчим гал түймрийн хэрэг зөрчил гарч, 50 хүн амь насаа алдаж, 28 хүн түлэгдэж, 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Зонхилох буюу 23 хувийг иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүссэн шалтгаан эзэлж байгаа тул цахилгаан болон бусад тоног төхөөрөмжийн хэвийн ажиллах горим, аюулгүй ашиглалтыг хангахыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ